Hepatitis B Foundation

Монгол хэлний бүлэгт байгаа мэдээллийг PDF хувилбараар Англи хэл дээр харах эсвэл хэвлэх бол “үзэх” гэсэн товчийг дарна уу. (Аdobe Acrobat Reader шаардлагатай).
ҮЗЭХ

Хэрэв Adobe Аcrobat Reader байхгүй бол энд дарж үнэгүй татаж авч болно.

To view or print the entire Mongolian Chapter in English, as a single document click here

If you do not have Adobe Acrobat Reader, download it here for free.

print this page in Mongolian acrobat document
print this page in English acrobat document

ГЕПАТИТ Б-ГИЙН ВАКЦИН

Гепатит Б-гийн вакцин гэж юу вэ?

Гепатит Б-гийн вакциныг яаж хийдэг вэ?

Хэн вакцинд хамрагдах ёстой вэ?

Гепатит Б-гийн вакцин аюулгүй юу?

Энэ вакцин ямар сөрөг нөлөөтэй вэ?

Гепатит Б-гийн халдвараас өөрийгөө хамгаалахын тулд би өөр юу хийж болох вэ?

p>Гепатит Б-гийн вакцин гэж юу вэ?

Гепатит Б-гийн вакциныг химийн лабораторид үйлдвэрлэн гаргаж авдаг. Вакцины орцонд хүний цус ороогүй тул та вакцин хийлгэснээс болж гепатит Б-гээр өвчлөх ямар ч боломжгүй.

Back to Top

Гепатит Б-гийн вакциныг яаж хийдэг вэ?

Ерөнхийдөө гепатит Б-гийн вакцин гурван тунгаас бүрддэг ба эдгээр тунг зургаан сарын хугацаанд тариж хийдэг. Насанд хүрсэн хүмүүсийн гарт, харин нялх хүүхдүүдийн хөлд нь вакцин таридаг. Эхний тунг хийлгэснээс хойш хэдэн долоо хоногийн хугацаанд өвчний эсрэг дархлаа үүсч эхэлдэг. Тиймээс вакцин хийлгэж эхлэхэд хэзээ ч оройтохгүй. Гурван тунг бүгдийг хийлгэх нь маш чухал гэдгийг анхаараарай. Та эмчийн тасалгаанд, эсвэл орон нутгийн эрүүл мэндийн клиникт вакцин хийлгүүлж болно.

Back to Top

Хэн вакцинд хамрагдах ёстой вэ?

Шинээр төрсөн нялх хүүхэд бүр вакцинд хамрагдсан байх хэрэгтэй. Ялангуяа сая төрсөн хүүхдийн эх нь гепатит Б-гийн халдвар түгээмэл оронд төрсөн, эсвэл эх нь гепатит Б-гийн халдвартай гэдгээ мэдэж байгаа тохиолдолд хүүхдэд нь вакцин хийх явдал зайлшгүй чухал болно. Мөн 18 хүртэл насны бүх хүүхдүүд вакцинжуулалтанд хамрагдсан байх хэрэгтэй. Хүн бүр Б вирусны халдвар авах эрсдэлтэй ч зарим хүмүүс илүү өндөр эсдэлтэй байдаг. Үүнд гепатит Б-гийн халдварын тархац ихтэй улс орнуудад (жишээлбэл: Ази, Африк, Зүүн Европ) төрсөн бүх хүүхдүүд, насанд хүрэгчид орно. Гуравхан тунгаас бүрдсэн вакцин хийлгэснээр та өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ Б вирусны гаралтай элэгний үрэвсэлт өвчнөөс хялбархан урьдчилан сэргийлж чадна.

Back to Top

Гепатит Б-гийн вакцин аюулгүй юу?

Тиймээ, гепатит Б-гийн вакцин хамгийн аюулгүй вакцинд тооцогддог. Дэлхий даяар тэрбүм илүү тун вакцин хийгдээд байна. Анагаах болон шинжлэх ухааны судалгаанууд уг вакциныг маш үр дүн сайтай, аюулгүй гэдгийг баталсан байдаг. Гепатит Б-гийн вакциныг лабораторийн нөхцөлд үйлдвэрлэдэг. Вакцин хийлгэхээсээ өмнө вакцины сөрөг нөлөө, вакцинаас үүсч болох харшлын тухай эмчээсээ лавлаарай. Уг вакцинаас та гепатит Б-гийн халдвар авах ямар ч боломжгүй юм.

Back to Top

Энэ вакцин ямар сөрөг нөлөөтэй вэ?

Вакцин хийлгэснээс үүсэх хамгийн түгээмэл сөрөг нөлөө гэвэл тариулсан газар улайж, хөндүүр болох явдал юм. Хэрэв та ямар нэгэн харшилтай бол вакцин хийлгэхээсээ өмнө эмчдээ хэлээрэй. Вакцинаас үүсч болох бусад сөрөг нөлөөний тухай эмчээсээ асуугаарай.

Хаана вакцин хийлгэж болох вэ?
Та өрхийн эмч эсвэл орон нутгийн эрүүл мэндийн клиникээсээ гепатит Б-гийн вакцины тухай лавлана уу.

Back to Top

Гепатит Б-гийн халдвараас өөрийгөө хамгаалахын тулд би өөр юу хийж болох вэ?

Гепатит Б нь халдвартай цус, биеийн шингэнээр дамжин тархдаг тул та дараахь энгийн аргуудыг хэрэглэн өөрийгөө халдвар авахаас хамгаалж болно. Үүнд:

  • Хурц иртэй сахлын хутга, шүдний сойз, ээмэг, хумсны хутга зэргийг бусадтай хувааж хэрэглэхгүй байх
  • Зүү тавиулах, шивээс хийлгэх, чих, биеэ цоолуулах бол нэг удаагийн ариутгасан зүү тариур хэрэглэж байгаа эсэхийг шалгах
  • Цус болон халдвартай биеийн шингэнд шууд хүрэхгүй байх
  • Цус асгарсан газрыг цэвэрлэхдээ бээлий өмсч хлорын шохой, усны найрлагатай шингэн хэрэглэх
  • Цусанд хүрэх, цус цэвэрлэснийхээ дараа гараа саван, усаар сайтар угаах
  • Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэж байх
  • Хууль бус хориглосон эмийн бодис хэрэглэхээс зайлсхийх
  • Хамгийн гол нь та гепатит Б-гийн вакцин хийлгэх хэрэгтэй!

Back to Top

 

Hepatitis B Vaccination

What is the Hepatitis B Vaccine?

How is the vaccine given?

Who should be vaccinated?

Is the vaccine safe?

What are the vaccine's side effects?

Where can I get the vaccine?

What else can I do to protect myself from hepatitis B?

 

What is the Hepatitis B Vaccine?

The hepatitis B vaccine is made in a chemistry lab. No human blood is used in the vaccine, so you cannot get hepatitis B from the vaccine.

Back to Top

How is the vaccine given?

In general, the hepatitis B vaccine series includes three shots that are given over a six-month period. Adults receive shots in their arm, and babies in their leg. After the first dose of vaccine, you will start getting some protection within several weeks. So it's never too late to start. It is very important to complete the entire series of the vaccine. The vaccine can be given in your doctor's office or a local health clinic.

Back to Top

Who should be vaccinated?

All newborn babies should be vaccinated, especially if the mother was born in a country where hepatitis B is common or if a woman knows she has hepatitis B. All children up to age 18 years should be vaccinated as well. Although everyone is at some risk, there are some people who are at higher risks. This includes all children and adults born in countries where hepatitis B is common (i.e. Asia, Africa, Eastern Europe). Hepatitis B can be easily prevented through vaccination -- it only takes three shots to protect yourself and loved ones for a lifetime.

Back to Top

Is the vaccine safe?

Yes, the hepatitis B vaccine is considered one of the safest vaccines ever made. More than one billion doses have been given throughout the world. Medical and scientific studies have shown that it is very safe and effective. The vaccine is made in a laboratory. Talk to your doctor about possible allergic reactions or side effects before starting the vaccine series. You cannot get hepatitis B from the vaccine.

Back to Top

What are the vaccine's side effects?

The most common side effects are redness and soreness in the arm where the shot is given. Make sure you discuss with your doctor any allergies you may have before getting the vaccine. Ask your doctor for information about other possible side effects of the vaccine.

Back to Top

Where can I get the vaccine?

Check with your family doctor or your local health clinic to receive the hepatitis B vaccine.

Back to Top

What else can I do to protect myself from hepatitis B?

Since hepatitis B is spread through blood and infected bodily fluids, there are several simple things that you can do to protect yourself from possible infection:

  • Avoid sharing sharp objects such as razors, toothbrushes, earrings, and nail clippers
  • Make sure that sterile needles are used for acupuncture, tattoos, ear and body piercing
  • Avoid touching blood or infected bodily fluids directly
  • Wear gloves and use a fresh solution of bleach and water to clean up blood spills
  • Wash your hands thoroughly with soap and water after touching or cleaning up blood
  • Use condoms with sexual partners
  • Avoid illegal drugs
  • Most importantly, make sure you receive the hepatitis B vaccine!

Back to Top