Hepatitis B Foundation

Монгол хэлний бүлэгт байгаа мэдээллийг PDF хувилбараар Англи хэл дээр харах эсвэл хэвлэх бол “үзэх” гэсэн товчийг дарна уу. (Аdobe Acrobat Reader шаардлагатай).
ҮЗЭХ

Хэрэв Adobe Аcrobat Reader байхгүй бол энд дарж үнэгүй татаж авч болно.

To view or print the entire Mongolian Chapter in English, as a single document click here

If you do not have Adobe Acrobat Reader, download it here for free.

print this page in Mongolian acrobat document
print this page in English acrobat document

ГЕПАТИТ Б-ГИЙН ЦУСНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ УНШИЖ ОЙЛГОХ НЬ

Б вирусны гаралтай элэгний үрэвсэл өвчний цусны шинжилгээний хариуг ойлгоход төвөгтэй байж болох юм. Шинжилгээнийхээ хариуны талаар эмчтэйгээ ярилцах нь чухал. Ингэснээр та шинээр халдвар авсан, архаг халдвартай, эсвэл халдвар аваад эдгэсэн эсэхээ мэдэж авна. Хүсвэл та эмчтэйгээ уулзахаар явахдаа энэ цаасыг лавлагаа болгон хэрэглэхээр авч явж болно шүү дээ. Мөн та эмчээсээ цусны шинжилгээний хариуныхаа хувийг авбал аль үзүүлэлт нь нэмэх, хасах гарсаныг мэдэхэд тань тус болох болов уу.

Шинжилгээний хариуг тайлбарлахын өмнө эхлээд танд дараах анагаахын хоёр нэр томъёог танилцуулъя.

Антижен буюу эсэргэ төрөгч гэдэг нь гепатит Б вирус мэтийн хүний биед нэвтрэн орж ирсэн гадны биет юм.

Антайбади буюу эсэргэ бие гэдэг нь гадны биетийн эсрэг дархлалын системийн үйлдвэрлэдэг уураг юм. Халдвар эсвэл вакцины хариуд антайбади үйлдвэрлэгдэж болно. Антайбади нь ихэвчлэн таны биеийг ирээдүйн халдвараас хамгаалж өгдөг.

Гепатит Б вирусны статусыг ойлгоход тань туслах шинжилгээний нэрийг Гепатит Б-гийн цусны шинжилгээ гэнэ. Энэ нь гурван хэсгээс бүрдсэн цусны шинжилгээ бөгөөд эмч тань захиалж болно. Шинжилгээний хариу ихэвчлэн 7-10 хоногийн дотор гардаг.

Гурван хэсгээс бүрдэх гепатит Б-гийн цусны шинжилгээ:

1. Гепатит Б-гийн гадаргууны антижен (орчуулагч: англиар Hepatitis B Surface Antigen гэх ба HBsAg гэж товчилдог): “Гадаргууны антижен” нь гепатит Б вирусны хэсэг бөгөөд халдвартай хүний цуснаас илэрдэг. Хэрэв энэ үзүүлэлт нэмэх гарвал танд Б вирус байна гэсэн үг.

2. Гепатит Б-гийн гадаргууны антайбади (орчуулагч: англиар Hepatitis B Surface Antibody гэдэг ба HBsAb эсвэл anti-HBs гэж товчилдог): Гепатит Б вирусны хариуд “гадаргууны антайбади” үйлдвэрлэгддэг. Вакцин хийлгэсэн эсвэл Б вирусны халдвараас эдгэсэн тохиолдолд таны бие энэхүү антайбадиг үүсгэж болно. Хэрэв энэ үзүүлэлт нэмэх гарвал таны дархлалын систем гепатит Б вирусаас хамгаалах антайбадиг амжилттай бүрэлдүүлж гэж ойлгож болно. Энэ нь ирээдүйн гепатит Б-гийн үрэвслээс таныг удаан хугацаанд хамгаална. Гадаргууны антайбади нь нэмэх үзүүлэлттэй хүн халдваргүй бөгөөд бусдад вирус тарааж чадахгүй.

3. Гепатит Б-гийн үндсэн антайбади (орчуулагч: англиар Hepatitis B Core Antibody гэнэ. HBcAb эсвэл anti-HBc гэж товчилж бичдэг): Энэхүү антайбади нь гепатит Б-гийн эсрэг ямар нэг хамгаалалт, дархлаа үүсгэдэггүй. Нэмэх үзүүлэлт нь тухайн хүн гепатит Б вирусны халдварт өртсөн байж болзошгүйг илтэнэ. Уг тестийг ихэвчлэн цусны банкууд донорын цусыг шинжлэх зорилгоор ашигладаг. Гэхдээ онош тогтооход гурван шинжилгээний хариу бүгд шаардлагатай.

Цусны шинжилгээний хариуг хөрвүүлж уншихад дараах хүснэгтийг ашиглана уу.

blood panel results

click to enlarge

Нэмэлт шинжилгээнүүд:

Элэгний үйл ажиллагааны тест (орчуулагч: англиар Liver Function Tests буюу LFTs): Эдгээр нь таны элэгний үйл ажиллагааг тодорхойлоход эмчид тань туслах бүлэг цусны шинжилгээнүүд юм.

Хамгийн чухлаас нь дурьдвал:
АЛАТ (орчуулагч: англиар Alanine Aminotransferase, ALT): Элэг гэмтсэн тохиолдолд элэгний эсүүд энэхүү энзайм (орчуулагч: xимийн урвалыг хурдасгаж өгдөг биомолекул)-ийг цус руу гадагшлуулдаг. Хэвийн хэмжээнээс өндөр АЛАТ-н үзүүлэлт элэгний гэмтлийг илэрхийлж болно. Гепатит Б вирусны архаг халдвартай бүх өвчтөнүүдийг ерөнхийд нь хянах шинжилгээнүүдийн нэгд АЛАТ орох ба энэ тест нь өвчтөн эмчилгээний үр өгөөжийг хүртэх эсэх, эмчилгээ хэр үр дүнтэй явагдаж байгааг тодорхойлоход тустай байж болох юм.

Элэгний биопси: Тусгай зүү ашиглан элэгнээс өчүүхэн хэсгийг авна. Элэгнээс авсан эсийн дээжийг микроскопоор шинжилж ямар нэгэн үрэвсэл эсвэл гэмтэл байгаа эсэхийг тодорхойлно.

Гепатит Б вирусны ДНХ тест: Уг тестээр Гепатит Б вирусны ДНХ цусанд байгаа эсэхийг шалгана. ДНХ тест нь цусанд хэр их хэмжээний вирус байгааг илрүүлдэг.

И-антижен (орчуулагч: англиар e-antigen): Энэ нь вирусны үйлдвэрлэдэг уураг юм. Хэрэв энэ тест нэмэх гарвал таны цусанд маш их хэмжээний вирус байна гэж ойлгож болно. Мөн та бусдад амархан халдвар тараах чадвартай гэсэн үг.

И-антайбади (орчуулагч: англиар e-antibody): Бие дэхь вирус үржихээ болих үед зарим тохиолдолд и-антижен цуснаас алга болж оронд нь и-антайбади үүсэх нь бий. Энэ нь аяндаа эсвэл эмчилгээний дараа тохиолдож болно.

Гепатит Б вирусыг оношлох шинжилгээнүүдийн тухай илүү мэдээлэл авахыг хүсвэл дараах вэб хуудсуудаар зочилно уу.

Гепатит Б сан: www.hepb.org
ДОХ болон гепатитийн эмчилгээг дэмжигчид: www.hivandhepatitis.com/hep_b/test.html
Мэрилэндийн их сургуулийн эмчилгээний төв: www.umm.edu/liver

Орчуулсан 7нбурхан
http://doloonburhan.blogspot.com

дэмжигчид: www.hivandhepatitis.com/hep_b/test.html
Мэрилэндийн их сургуулийн эмчилгээний төв: www.umm.edu/liver

Орчуулсан 7нбурхан
http://doloonburhan.blogspot.com


 

Understanding Hepatitis B Blood Tests

Understanding your hepatitis B blood test results can be confusing. It is important to discuss your test results with your health care provider so that you can clearly understand whether you have a new infection, chronic infection, or have recovered from an infection. You may want to take this sheet with you to your appointment as a reference guide. In addition, it is helpful if you request a written copy of your blood tests so that you can be sure you know which tests are positive or negative.

Before explaining the tests, there are two basic medical terms that you should be familiar with:

Antigen: A foreign substance in the body, such as the hepatitis B virus.

Antibody: A protein that your immune system makes in response to a foreign substance. Antibodies can be produced in response to a vaccine or to a natural infection. Antibodies usually protect you against future infections.

The test that is used to help you understand your hepatitis B status is called the hepatitis B blood panel. This is a simple 3-part blood test that your doctor can order. Your results can be returned within 7-10 days.

The 3-part hepatitis B blood panel includes the following:

1. Hepatitis B Surface Antigen (HBsAg): The “surface antigen” is part of the hepatitis B virus that is found in the blood of someone who is infected. If this test is positive, then the hepatitis B virus is present.

2. Hepatitis B Surface Antibody (HBsAb or anti-HBs): The “surface antibody“ is formed in response to the hepatitis B virus. Your body can make this antibody if you have been vaccinated, or if you have recovered from a hepatitis B infection. If this test is positive, then your immune system has successfully developed a protective antibody against the hepatitis B virus. This will provide long-term protection against future hepatitis B infection. Someone who is surface antibody positive is not infected, and cannot pass the virus on to others.

3. Hepatitis B Core Antibody (HBcAb or anti-HBc): This antibody does not provide any protection or immunity against the hepatitis B virus. A positive test indicates that a person may have been exposed to the hepatitis B virus. This test is often used by blood banks to screen blood donations. However, all three test results are needed to make a diagnosis.

Use the chart below to help you and your doctor interpret your blood panel results.

blood panel results

click to enlarge

Liver Function Tests (LFTs): These are a group of blood tests that help your doctor find out how well your liver is working. The most important test is the following:

Alanine Aminotransferase (ALT): This is an enzyme that is released from liver cells into the bloodstream when the liver is injured. An ALT level above normal may indicate liver damage. ALT levels are included in the regular monitoring of all chronic hepatitis B patients; this test can also be useful in deciding whether a patient would benefit from therapy, or for evaluating how well a current treatment is working.

Liver Biopsy: This involves the removal of a small piece of tissue from the liver using a special needle. The tissue is examined under a microscope to look for inflammation or liver damage.

Hepatitis B DNA test: This is a highly sophisticated blood test that checks for the presence of hepatitis B virus DNA in the bloodstream. The DNA test indicates how much virus is present in the blood.
e-antigen: This is a protein that is made by the virus. If this test is positive, it indicates that there is a lot of virus in the blood, which means that you can more easily spread the virus to others.

e-antibody: Often as the virus stops replicating in the body, and the e-antigen disappears from the blood, the e-antibody appears. This can happen spontaneously or after treatment.

For more information about HBV diagnostic tests, please visit the following websites:

Hepatitis B Foundation website at www.hepb.org

HIV & Hepatitis Treatment Advocates at www.hivandhepatitis.com/hep_b/test.html
University of Maryland Medical Center at www.umm.edu/liver